Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл яллаа

admin
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл яллаа
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Иргэдийн хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа. Сонгуульд 10 гаруй нэр дэвшигч оролцсон ч эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён болон сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм. Өнөө өглөөний 04.20 цагийн байдлаар саналын хуудасны 98 хувийг тоолоход Юн Сок Ёл 48.6 хувийн саналаар илүүрхсэн нь тодорхой болсон. Харин эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён сонгогчдын 47.8 хувийн санал авчээ. Эрх баригч Ардчилсан намын Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, дэмжигчдээсээ уучлалт гуйжээ. Харин консерватив үзэл баримтлалтай Юн "Энэ бол Өмнөд Солонгосын агуу ард түмний ялалт" хэмээгээд Үндсэн хууль, парламентат ёсоо дээдлэн, сөрөг хүчний намуудтай хамтран ажиллаж эв нэгдлийг бий болгохоо амлалаа. Лхагва гарагт болсон санал хураалтын ирц өндөр байсан бөгөөд сонгуулийн насны дөрөв хүн тутмын гурав нь саналаа өгчээ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ