Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардлаа

admin
Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Нийслэлийн есөн дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5,080 ээж;
  • 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 ээж;
  • Гадаадад оршин суугаа 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан  болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.

“Алдарт эхийн одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэдгээ онцлов. Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ илэрхийлж, хүн ам өсөхийн хэрээр улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдийн гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Энэ жил Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 12,559 ээж хүртсэн нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өсжээ. Алдарт эхчүүдийн олонх нь 35-38 настай байна.


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ