Хоёрдугаар Элизабет хатан хаан болсны 70 жилийн ойг тэмдэглэж байна

admin
Хоёрдугаар Элизабет хатан хаан болсны 70 жилийн ойг тэмдэглэж байна
Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетын хаан ширээг залгамжилсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Их Британи төдийгүй түүний харьяанд байсан долоон улсад "Platinum Jubilee"-г тэмдэглэж байна. "Jubilee" гэдэг нь язгууртнуудын хаанчлалын он жилүүдийн ойг тэмдэглэдэг уламжлал баяр бөгөөд хэдэн жил хаанчилснаас шалтгаалан өөр өөр нэртэй байдаг аж. Тодруулбал
  • 25 дахь жилд "Silver Jubilee"
  • 40 дэх жилд "Ruby Jubilee"
  • 50 дахь жилд "Golden Jubilee"
  • 60 дахь жилд "Diamond Jubilee"
  • 65 дахь жилд "Sapphire Jubilee"
  • 70 дахь жилд "Platinum Jubilee" хэмээх нэрээр тэмдэглэдэг.
Өдгөө 96 настай, хоёрдугаар Элизабет хатан хааны "Platinum Jubilee"-д зориулан Британийн торгон цэргийн жагсаал болж буй бөгөөд нийт 1500 цэрэг, офицер, 400 хөгжимчин, 250 морь, 70 нисэх онгоц оролцсон гэж Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ. Хатан хааны эцэг Зургаадугаар Жорж хаан 1952 оны хоёрдугаар сард өөд болоход 25 настай байсан Элизабет хаан ширээг өвлөн авсан бөгөөд 1953 оны зургаадугаар сарын 2-д албан ёсоор хаан ширээнд залжээ. Хатан хаан хоёрдугаар Элизабет нь Британийн түүхэд хамгийн удаан хугацаанд хаан ширээг толгойлж, хамгийн урт насалж буй язгууртан бөгөөд түүний ойн баярыг Британийн колони байсан Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Канад зэрэг орнуудад тэмдэглэж байна.


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ