Монголын төр анх удаа "Хүний нөөцийн аудит"-ыг хийж эхэллээ

admin
Монголын төр анх удаа "Хүний нөөцийн аудит"-ыг хийж эхэллээ
УИХ-аас 2019 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэл эрчимжиж, төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах зорилт бодитоор хэрэгжих болсон юм. Төрийн алба өрсөлдөх чадвар, бүтээмжийн ойлголтоор улам бүр баяжиж, хүний нөөцийн удирдлагын онол, чиг хандлагын цоо шинэ орчныг бүрдүүлсэн бөгөөд Монголын төр анх удаа хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ. Мөн төрийн албаны шалгалтын хэлбэрийг өөрчлөх, агуулгыг шинэчлэх, ёс зүйн шаардлагыг нэмэгдүүлэх, цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг дэлхийд нэр хүндтэй сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах боломжоор хангах зэрэг олон зорилтууд ажил хэрэг болсон нь Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл төрийн албаны бодит шинэтгэлтэй хосолж байгааг илэрхийлж байна. Дээрх шинэтгэлийн хүрээнд төрийн албанд гарсан ахиц дэвшил, үр дүн, сорил бэрхшээл, шинэтгэл хийх, хэрэгжүүлэх учир шалтгаан, Төрийн албаны шинэтгэлийн мэдээлэл, судалгаа, зөвлөмж, санал, тайлбар бүхий Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн “Өөрчлөлтийн удирдлага” цахим ном гарчээ.
зураг

Энэхүү ном нь төрийн албаны хөгжлийн хандлагын талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд төрийн албаны шинэтгэлийг мөр зэрэгцэн хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид төдийгүй байгууллагын хөгжилд дэмжлэг болж, шинэ санаа, сэдэл төрүүлэх “гарын авлага”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд зургаадугаар сарын 10-ны өдөр www.mplus.mn-д байршжээ.

Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлөл


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ