Эрээнд халдвар өсч байгаа ч хилийн тэг зогсолт хийхгүй

admin
Эрээнд халдвар өсч байгаа ч хилийн тэг зогсолт хийхгүй
Гадаад харилцааны яамнаас хил, гааль дээр тавьж буй хяналт болон Эрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, чингэлэг тээврийн талаар өнөөдөр /2022.06.13/ мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.БОЛД: -Зургадугаар сарын 2-ноос эхлэн хил гааль дээр тодорхой хязгаарлалт тогтоосон. Тиймээс боомтын үйл ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлэхийн тулд ГХЯ-наас удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн. Түүний дагуу эхний ээлжид, зогсоод байсан нарийн ногоотой чингэлэг 11-ний өдөр орж ирсэн. Одоогийн байдлаар 15 чингэлэг нарийн ногоо татан аваад байна. Цаашид боомтын үйл ажиллагаа тогтворжино гэж тооцоолж байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Эрээнд Covid-19-ийн 456 тохиолдол бүртгэгдсэний 256 нь шинж тэмдэггүй халдвар байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сайтар баримталж, хязгаарлалт тогтоох зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг.
Эрээнд тогтоосон хатуу хөл хориотой холбоотой боомтын үйл ажиллагааг хязгаарлах эсэх талаар зөвшилцөж байна. Одоогийн байдлаар үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Эрээнд цар тахал бүртгэгдсэн учраас Хятадын дүрэм журмын дагуу 21 хоног хатуу хөл хориотой байх болов уу гэсэн таамаг бий. Ямартай ч одоогийн байдлаар албан шийдвэр ирээгүй байна. Эрээнээс Монгол Улсад импортын бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. Хөл хориотой холбоотой чингэлэг тээврийг зогсоогоод байсан бол өнгөрсөн Бямба гаригаас дахин эхлүүлсэн. Цаашид нарийн ногоо болон зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй оруулж ирэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Тяньжинд одоогийн байдлаар 7000 гаруй чингэлэг саатаад байна. Ямартай ч эхний ээлжид өдөрт гурван цуваа галт тэргээр буюу 150-160 чингэлэг оруулж ирж байна. Энэ татан авалтыг нэмэгдүүлэх талаар "Улаанбаатар төмөр зам" болон ГХЯ-наас хүсэлт өгсөн.
Мөн тэг цэгийн терминал дээр байгаа хоосон чингэлэг солилцох тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашид томоохон терминал дээр бөөгнөрсөн хоосон чингэлгийг солилцох ажлыг эрчимжүүлнэ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ