admin
ФОТО: Монголын рагбийн шигшээ баг Киргизийг 69-7 харьцаагаар хожлоо
Монголын рагбийн шигшээ баг дэлхийн чансааны хоёр дахь тоглолтоо өчигдөр /07.06/ Киргизийн шигшээ багтай хийлээ.
Тоглолт Киргизийн нийслэл Бишкек хотод Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлсэн бөгөөд 69-7 харьцаагаар Монголын шигшээ баг хожлоо.
Төв Азийн бүсийн гуравдугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ баг гурван өдрийн өмнө Узбекистанд 17-10 харьцаагаар хожигдсон бөгөөд бүсийн гуравдугаар байрын төлөө ийнхүү тоглож хожсон байна.
Харин бүсийн финалд Казахстан Узбекистаныг 32-24 харьцаагаар хожжээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл