СТАТИСТИК: 2024 онд 17 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ирсэн

admin
СТАТИСТИК:  2024 онд 17 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ирсэн

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. 

Хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.

УБЕГ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс:

  • 1 дүгээр сард 42,750
  • 2 дугаар сард 9,420
  • 3 дугаар сард 11,389
  • 4 дүгээр сард 6,512 бүртгэл хөтөлсөн. 

зураг 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сүүлийн 5 жилийн эхний 4 сарын байдлаар харьцуулбал:

  • 2020 онд 229,149
  • 2021 онд 50,231
  • 2022 онд 52,762
  • 2023 онд 60,808
  • 2024 онд 70,071 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

Жич: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сараар тооцсон.

зураг 

/2020 оноос 2024 оны эхний 4 сард хийгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нарийвчилж үзвэл/ 

зураг 

 

Эх сурвалж: УБЕГ


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ