Гэмтлийн сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлнэ

admin
Гэмтлийн сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлнэ

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төв нь хэвтүүлэн эмчлэх 50, өдрийн эмчилгээний 200 орны хүчин чадалтай. Гэмтлийн дараах сэргээн засах чиглэлээр 0-17 насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед хүүхдийн гэмтэл, хоёрдогчоор хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлын тоо ихсэх хандлагатай тул гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хөгжүүлэх нь зайлшгүй чухал.

Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг эрт эхлүүлснээр хүүхдийн бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн болон нийгмийн оролцоо, амьдралын чанар хурдан сайжирч, өдөр тутмын амьдралын хэв маягт богино хугацаанд шилжих, бэртлийн улмаас бие махбод, сэтгэц оюунд үүсэх үлдэц эмгэгээс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвөөс хүүхдийн гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн захирал Б.Одгэрэл болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд харилцан туршлага солилцож, хамтарч хийх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна.



Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
Зах худалдааны төвүүд дээр худалдаалагдаж байгаа махны үнэ 22.000 хүртэлх төгрөг байна
Амралтын өдрүүдэд хилийн чанадад тэмцээн уралдаанаар дүүрэн, Монголын тамирчид ч амжилтаар баялаг байв
Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна
Энэ сарын 21-нийг хүртэл хаах замууд
Монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Хөвсгөл, Төв аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АстраЗенека ковидын вакцины үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ