Буриад түмний уламжлал, өв соёлыг сурталчлах “Алтан тоонто” их баярын хүрээнд Монгол бөхийн өргөөнд үндэсний болон Буриад бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний бөхийн 64 бөхийн барилдаан болон Буриад бөхийн 86 кг-аас дээш, 86 кг-аас доош жингийн ангиллын барилдаанууд багтжээ.

Тус арга хэмжээнд Монгол болон Буриад бөхчүүд оролцож, хоёр ард түмний уламжлалт бөхийн соёл, спортын харилцааг сурталчилсан байна.

“Алтан тоонто” нь спортын тэмцээнээс гадна Буриад үндэстний соёл, уламжлал, урлагийг олон нийтэд таниулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.