АНУ-ын бизнес эрхлэгч Илон Маск Google компани SpaceX-ийн тооцоолох хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэн түрээслэх сонирхолтой байгааг мэдээлжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Google болон SpaceX өмнө нь олон жилийн хугацаатай үүлэн тооцооллын үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд ойролцоогоор 110 мянган ширхэг NVIDIA график процессор багтсан байна.
Харин шинэ нэмэлт хэлэлцээрийн талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.
Энэхүү үйл явдал нь хиймэл оюун ухааны асар их тооцоолох хүчин чадлын төлөө дэлхийн томоохон технологийн компаниудын өрсөлдөөн улам эрчимжиж байгааг харуулж байна.