АНУ-ын Агаарын цэргийн хүчний Cloud One нэртэй томоохон үүлэн тооцооллын системд хакерууд нэвтэрсэн талаар Reuters агентлаг онцгой мэдээлэл нийтэлжээ.
Тус систем нь Microsoft, Amazon, Oracle болон Google-ийн технологийн дэд бүтцийг ашигладаг бөгөөд цэргийн албан хаагчдын мэдээлэл, цалин хөлс, техник хэрэгслийн засвар үйлчилгээ, ложистик болон бусад чухал мэдээллийг боловсруулахад ашиглагддаг байна.
Халдлагын дараа АНУ-ын Кибер командлалын мэргэжилтнүүд нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн бөгөөд системийн зарим шинэчлэлт, шилжилтийн ажлыг түр зогсоожээ.
Одоогоор халдлагыг хэн үйлдсэн, ямар хэмжээний мэдээлэл алдагдсан нь тодорхойгүй байна.
Энэ хэрэг нь дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай байгууллагууд ч цахим халдлагын эрсдэлээс бүрэн ангид биш гэдгийг дахин харууллаа.