Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолтыг арваннэгдүгээр сарын 27-нд зохион байгууллаа.
Тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, Соёлын төв өргөө болон үе үеийн уран бүтээлчид оролцож, хөгжмийн зохиолчийн сор бүтээлүүдээс толилуулжээ.
Тус арга хэмжээ нь Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг алдаршуулах, уран бүтээлийн өв санг шинэ үеийн үзэгч, сонсогчдод өвлүүлэн үлдээх зорилготой байв.
Түүний бүтээлүүд Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн үнэт өв болон өнөөг хүртэл эгшиглэсээр байна.