Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаанд оролцож, малчид, хоршоод, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдтэй уулзлаа.

Тус худалдаагаар малчид, үйлдвэрлэгчид нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ерөнхий сайд худалдааны үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцжээ.

Энэхүү арга хэмжээ нь малчид, үйлдвэрлэгчдийг хэрэглэгчидтэй шууд холбож, өвлийн хүнсний хэрэгцээг хангахад чиглэж байна.